Францад наад зах нь 153 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-14 13:12:52

ПАРИС. /CNN/. Францын нийслэл Парис хот дотор болон хотын гадна нийт зургаан газарт халдлага болсон гэж тус хотын прокурор Франсуа Молинс мэдэгдэв.

“Bataclan” концертийн танхим руу халдсан этгээдүүд автомат буугаар буудаж, “Аллах акбар” гэж хашгирч байсан гэж танхимд байсан гэрч мэдэгджээ.

“Сен-Дени” хотод болсон зэвсэгт болон амиа золиослох халдлага, мөн Парис хотод гээд нийт зургаан байрлалд болсон халдлагуудын улмаас наад зах нь 153 хүн амиа алдсан бөгөөд тэдний 112 нь “Bataclan” концертийн танхимд болсон халдлагын үеэр амиа алдсан байна.

“Сен-Дени” хотын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт болж байжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ