Аяны туг, дэвтрийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс хүлээн авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-07 22:21:13
Өвөрхангай /МОНЦАМЭ/. "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрийг эрчимжүүлэх хүрээнд "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё" нэгдсэн арга хэмжээг албан байгууллагуудад үргэлжлүүлсээр байна. Энэ хүрээнд туг, дэвтрийг байгууллагуудад гурав хоногийн хугацаатай аялуулж байгаа бөгөөд уг дэвтэрт ажлын тайлангаа тэмдэглэх юм.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас туг, дэвтэр хүлээн авах хугацаандаа байгууллагын ажилтнуудад замын хөдөлгөөний хууль дүрмийн талаар сургалт явуулж, "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё" уриатай наалтыг такси үйлчилгээ эрхэлдэг жолооч нарын тээврийн хэрэгсэлд байрлуулсан бөгөөд хүүхэлдэйн киноны баатруудын дүрээр шторк хийлгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацлаа.
Харин өнөөдөр туг, дэвтрийг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс хүлээн авсан бөгөөд архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулж, иргэдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийг сурталчлан таниулахаа илэрхийлж байв.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ