С.Эрдэнийн биеийн 40 хувь нь түлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-14 12:23:09

"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн биеийн 40 хувь нь түлэгджээ.

Тэрээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд гал залгиснаас амьсгалын дээд зам, залгиур хоолой түлэгдсэн, хооллоход хүндрэлтэй байна гэж ГССҮТ-ийн эмч нар хэллээ.

Харин түүнтэй хамт хэвлэлийн бага хуралд оролцсон хоёр иргэнийг СБД-ийн цагдаагийн хэлтэст саатуулан байцааж эхэлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” компани гурван Үйлдвэрчний эвлэлтэй бөгөөд үүний нэг нь Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэл юм байна. Өөрийгөө галдан шатаахыг оролдсон Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь ирэх даваа гарагт тодорхой  болно хэмээн албаныхан мэдэгдлээ. 

 Дашрамд дурдахад  С.Эрдэнэ долоон хүүхэдтэй юм байна.

Б.Заяа

Холбоотой мэдээ