Төрийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-27 11:28:59
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/.  Шинэ дэвшилтэд техник технологийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан төрийн үйлчилгээг нэг дороос иргэддээ түргэн шуурхай, чанар, хүртээмжтэй хүргэх зорилгоор Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал санаачлан “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг аймгийн Зуунмод сумын Дүнжингарав цогцолборт байгуулав.

Тус нэгдсэн төвийн нээлтийн арга хэмжээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Төв аймгийн ИТХ-ын Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга С.Цогбаяр болон 27 сумын Засаг дарга болон иргэд оролцлоо.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв/ТҮНТ/ төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагын 100 гаруй нэр төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх юм.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулахад нийт 350 сая төгрөг зарцуулсан бөгөөд Улаанбаатар хотын “Дэлгэрэх констракшн”, аймгийн “Өгөөмөр Уул” компаниуд хамтран гүйцэтгэжээ.

Цаашид иргэдийн санал хүсэлт, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн /ТҮНТ/-д албан байгууллага болоод аж ахуй нэгжүүдийн үйлчилгээний тоог нэмэгдүүлэх боломжтой гэдгийг албаныхан онцолсон юм. 
Т.Төмөр
Холбоотой мэдээ