Аравдугаар сарын 27-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-10-27 08:59:49
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт МҮХАҮТ-д “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын бага хурал болно.

09.00 цагт “Чингис” зочид буудалд "Хавдар судлалын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт НҮБ-ын байранд  “Сургуулийн орчинд жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” хурал болно

09.00 цагт Нийслэлийн ойг тохиолдуулан Их, дээд сургуулийн оюутнууд нийслэлд байрлах соёлын газруудтай танилцах аялал “Монголын Үндэсний Музей”-гээс эхэлнэ. 

10.00 цагт Монголбанкны Б байранд “Орон сууц худалдан авах боломжйин индекс, Монгол улсын моргейжийн зах зээлийн хөгжил” судалгааны үр дүнг танилцуулна.

10.00 цагт Гандантэгчинлэн хийдийн Шашны дээд сургуульд Дорнын гүн ухаантан Занын Агваанбалдангийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Чойрын таван ботиор мэргэшсэн их ухаантан” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

11.00 цагт Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын мэндэлсний 60 жилийн ойд зориулсан уран зургийн үзэсгэлэн, номын нээлт Уран зургийн галерейд болно
 
11.00 цагт МҮЭХ-ноос өөрийн байрандаа төрийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн тахимд Өвөрмонголын гэрэл зурагчдын үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын дэд дарга С.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Төрийн ордонд Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол болно.

11.40 цагт Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын Их танхимд Дотоодын цэргийн тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах ёслол болно.

12.00 цагт Улаанбаатар хот үүсч хөгжсөний 378 жилийн ойг тохиолдуулан “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа Хан-Уул дүүргийн Ажилчны алдар талбайд болно.

12.00 цагт “Live conference center”-т Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13.30 цагт ЭМЯ-нд эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим эмч эмнэлгийн ажилчидад төрийн дээд одон, медаль гардуулах ёслол болно.

14.00 цагт Олон улсын номын сангийн нээлт Дүнжингарав захын чанх урд байрлах “Глобал” олон улсын сургуульд болно.

14.00 цагт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Холбоотой мэдээ