Хэнтийн сургуулийн нэг анги "Ангиараа саятан болжээ"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-24 13:51:28
Хэнтий /МОНЦАМЭ/. ТЭСО корпорацийн ууган үйлдвэр болох Айсмарк ХХК-иас Монголд анх удаа “Ангиараа саятан болцгооё" фэйсбүүк уралдааныг зохион байгуулж, 13 бүсэд азтанууд тодруулжээ. 

Нийт 33 сая  төгрөгийн шагналын сантай энэхүү фэйсбүүк уралдаанд Хэнтий аймгийн Үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн Д.Мөнх-Эрдэнэ багштай 10б ангийн хамт олон тавдугаар бүсэд түрүүлж, хоёр сая төгрөгийн эзэд болсон аж. Тус анги хамт олны зураг 2 сая 473 мянга 932 шэйр, 1300 лайк авч ийнхүү бүсдээ хошуучилсан байна.

Азтанаар шалгарсан Э.Батсувд даргатай 10б анги нь нийт 43 сурагчтай бөгөөд анги удирдсан багш Д.Мөнх-Эрдэнэ нь 6 дахь жилдээ боловсролын салбарт ажиллаж буй, Газарзүйн магистрант зэрэгтэй, БСУГ-ын Арга зүйч цол тэмдэгтэй тэргүүний багш юм. Эднийхэн сургуулиас зохион байгуулдаг намрын спартикиад, урлагийн үзлэг, олимпиад зэрэг үйл ажиллагаанд тогтмол тэргүүн байранд шалгардаг сургуулийн шилдэг анги хамт олны нэг юм. 

Монгол Улсынхаа ирээдүй болж эрдэм номдоо шамдан суралцаж байгаа сурагчиддаа зориулан зохион байгуулсан уг уралдаанд Улаанбаатар хотын дүүргүүд болон аймаг орон нутаг нийлсэн 13 бүсийн ЕБС-иуд оролцсон байна. 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ