Каталони өөртөө засах эрхээ алдаж болзошгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-13 10:16:28

МОСКВА. /Sputnik/. Испаниас салан тусгаарлах оролдого нь Каталонийг өөртөө засах эрхээ алдахад хүргэх магадлалтай гэж Испанийн Ерөнхий сайд Рафаэль Катала хэлэв.

Үндсэн хуулийн 115 дугаар зүйлийн “Өөртөө засах эрхийг түдгэлзүүлэх” заалтыг Каталонид хэрэгжүүлэх эсэх талаарх асуултад Катала “үгүйсгэх аргагүй” гэж хариулсныг “EFE” агентлаг мэдээллээ.

11 дүгээр сарын 9-нд Каталонийн парламент шийдвэрээ гаргаж, Испани улсаас салан тусгаарлах үйл явцыг эхэлсэн юм. Уг тогтоолыг 135 суудалтай парламентад 72 саналаар дэмжсэн байна.

Мадрид эдийн засаг, соёлын өөртөө засах эрхэд саад учруулж байна гэж үзэн, тусгаар тогтнохыг Каталони удаан хугацаанд эрмэлзсээр ирсэн билээ.

Каталони Испаниас салан тусгаарлах нь Үндсэн хуулинд нийцэхгүй гэж Мадрид нэг бус удаа мэдэгджээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ