Үүлдэр сайтай хуц тараав

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 23:37:32

Төв аймгийн Баянцагаан суманд мал, үржлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлээд хоёр жил болж буй “Богдын торгон сүрэг” ТББ-ын  өсгөж, үржүүлсэн  900 орчим  хуцыг 9 суманд олгожээ.

Хүнс хөдөө аж ахуйн газраас өнгөрөгч 10 дугаар сард зохион байгуулсан уг ажлын хүрээнд 629 төлгөн хуц, 267 хурган хуцыг  Архуст, Баянжаргалан, Баян, Бүрэн, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Баяндэлгэр, Өндөрширээт зэрэг  есөн сумын малчдад олгосон байна. Ингэснээр зөвхөн Баянцагаан  гэлтгүй түүнтэй ойролцоо талын сумд малынхаа үүлдэр, угсааг сайжруулах  боломж бүрдэнэ. 

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ