560 гаруй иргэн эрт оношлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 22:43:43

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод оношилгооны төв хэвийн ажиллаад жил гаруй болж байгаа бөгөөд компьютерийн оношилогоо ашиглалтанд орсноор 560 хүн шинжилгээнд орж эрт онош тодруулж, цус харвалтыг эрт оношилсноор эмчилгээний үр дүнд өндөр байгаа гэнэ.

2014 оны 4-р сараас эхлэн орон нутгийн иргэд онош тодруулах гэж нийслэл болон гадаад орон луу явдаг байсан цаг ард үлдэж орон нутагтаа зардал чирэгдэлгүй олон улсын болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартыг хангасан, бүрэн автомат, ажиллуулахад хялбар, цаг хугацаа хэмнэсэн дэлхийд чанараараа тэргүүлдэг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий оношилгооны шинэ тоног төхөөрөмж ашиглалтанд орж иргэдэд үр дүнгээ өгч байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ