Өвөрхангайн таеквондочид улсын тэмцээнд амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-18 17:27:14
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Таеквондогийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит өсвөр үеийн тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 10-12-ны өдрүүдэд явагдсан. Тэмцээнд 28 байгууллагын 450 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөн бөгөөд Өвөрхангай аймгаас П.Ээбум дасгалжуулагчтай 10 тамирчин  амжилттай оролцон багийн дүнгээр дөрөвдүгээр байр эзлэсэн байна.
Тэмцээний 26 кг жинд Э.Ананд алт, А.Түмэнхүслэн мөнгө, 28 кг жинд С.Будбаяр алт, 38 кг жинд Э.Цогтжавхлан мөнгө, 39 кг жинд Б.Хонгорзул хүрэл,  41 кг жинд Н.Өлзийхишиг мөнгө, 42 кг жинд Б.Авирмэд хүрэл, 48 кг жинд Л.Содномдорж хүрэл, 51 кг жинд Б.Эрдэнэбат хүрэл медаль тус тус хүртэж, 26 кг жинд тэргүүн байр эзэлсэн Э.Ананд "Эрэгтэй шилдэг тамирчин"-аар шалгарчээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ