Орон нутгийн өмчит “Өв Эко Мийт” компани байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-18 10:57:13
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай махны үйлдвэр байгуулж байгаатай холбоотойгоор орон нутгийн өмчит компани байгууллаа.
“Өв Эко Мийт” компани нь Мах боловсруулах үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд дээд удирдлага нь Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байж, хугацаагүйгээр үйл ажиллагаа явуулах юм. Компанийн дүрмийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталлаа.
БНХАУ-ын Гүйжөү мужийн “Хай чуан” групп, АНУ-ын “Жарвис Монгол” компаниудын хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймагт Мах боловсруулах үйлдвэрийг барихаар өргөтгөлийн ажлыг хийж байгаа ба малын дайвар бүтээгдэхүүн боловсруулах, олон улсын жишигт нийцсэн стандартын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой болох юм.
Б.Батчимэг 
 
Холбоотой мэдээ