Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдад томилохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-17 16:42:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаар ЗТХ-ийн сайдын томилгоог хэлэлцлээ. 
Eрөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн сайдад Жадамбын Бат-Эрдэнийг томилохоор нэр дэвшүүлсэн. Байнгын хорооны гишүүд сайдад нэр дэвшигчид хандан улсын эдийн засгийг олон тулгуурт болгоход голлох нөлөө үзүүлэх зам тээвэр, дэд бүтцийн салбарыг зөв зохистой удирдан чиглүүлэх, төмөр зам,  авто тээвэр,  агаарын тээврийг хурдацтай хөгжүүлэх шаардлагатай байгааг сануулж байв. Ингээд санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь дэмжлээ. 
Одоо тус байнгын хороогоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумьяабазар, Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэнг томилох саналыг хэлэлцэнэ. 
Н.Туяа
Холбоотой мэдээ