Б.Батзоригийг БОАЖ-ын сайдад томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-17 14:50:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хороо хамтарсан хуралдаан хийв
Хамтарсан хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн Батжаргалын Батзоригийг томилох саналыг хэлэлцэж, 92.3 хувийн саналаар дэмжив.
Хамтарсан хуралдаанд 25 гишүүн оролцсон бөгөөд сайдад нэр дэвшигчдэд хандан салбарынхаа үйл ажиллагааг хариуцлагатай, үр ашигтай явуулж, тулгамдсан асуудлыг нь оновчтой шийдвэрлэн, зөв бодлогоор авч явахыг захиж байв. 
Н.Туяа
Холбоотой мэдээ