УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар сайд нарын томилгоог хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар сайд нарын томилгоог хэлэлцэнэ.
Учир нь УИХ-ын дарга М.Энхболдод сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарыг томилуулах саналаа өргөн мэдүүлсэн тул байнгын хороодын хуралдааныг хуралдуулахаар цаг товлосон байна.
Эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Шадар сайд болон ЗГХЭГ-ын даргын томилгоог хэлэлцэх юм. Үүний дараа бусад байнгын хороо хуралдаж, харьяалах салбарын сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.
Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр УИХ хүн бүрээр хэлэлцэж томилно.

Б.Туул