Стандарт нь Чингис хотыг илүү ухаалаг болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-17 12:16:38
Хэнтий /МОНЦАМЭ/. Дэлхийн Стандартын өдрийг Хэнтий аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсээс “Стандарт нь Чингис хотыг илүү ухаалаг болгоно” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
 
Энэ хүрээнд олон ажлуудыг санаачлан зохион байгуулжээ. Тодруулбал, Стандартын салбар сангийн мэргэжилтэн болон Улсын шалгагч нар тус аймгийн Хурх зах, Сэцэн хан худалдааны төвүүдийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулж, “Дэлхийн стандартын өдөр” болон байгууллагын үйл ажиллагаагаа сурталчилсан мэдээлэл хийжээ. Түүнчлэн тус хэлтсийн хамт олны дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, шилжин явах цом мөнгөн шагналын эздийг тодруулжээ.
 
Мөн Хэнтий аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн тоглоомын талбайд мод тарих нэгдсэн арга хэмжээг өрнүүлэн оролцсон байна.
 
Жил бүрийн аравдугаар сарын 14-нд Дэлхийн стандартын өдөр тохиодог бөгөөд Монгол Улсад 1997 оноос хойш энэ өдрийг Стандарт, Хэмжил зүйн ажилтны өдөр болгон тэмдэглэж иржээ. 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ