Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭИх эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тооцож бүх нийтээрээ амралтын өдөр болгон зарласан билээ. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Чингис хааны талбайд 10.00 цагт Төрийн далбаа мандуулах ёслол, 10.40 цагт Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол болно.
Мөн Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол 11:40 цагаас Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд, 14.00 цагт улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм.
Түүнчлэн маргааш буюу энэ сарын 13-ны өдөр 11:40 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болох юм.
Ч.Ариунболд