Завханд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 10 орчим хувийг ТББ-ууд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-12 15:34:28
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт улсын бүртгэлийн мэдээгээр 1903 аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй байна. Энэ жил нийт 95 аж ахуйн нэгж байгууллага нэмж бүртгэгджээ.
Үүнээс хязгаарлагдмал хариуцлагатай компани 55, хоршоо 12, нийгэмд үйлчилдэг ТББ 15, гишүүддээ үйлчилдэг ТББ гурав, бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөл нэг, үйлдвэрчний эвлэлийн байгууллага долоо, сан нэг  шинээр тус тус бүртгэгдсэн байна. Нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын 0.5 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, 49.3 хувийг ХХК, 21.6 хувийг хоршоо, 9.7 хувийг ТББ, 18.9 хувийг бусад төрлийн байгууллага эзэлж байгаа тухай Статистикийн хэлтсээс мэдээлэв.
Дашрамд Завханы нийт ТББ-уудын 50 орчим хувь нь сургалт сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Харин эмэгтэйчүүдийн ТББ-ууд нь нэгдэж эмэгтэйчүүдийн ТББ-уудын нэгдэл Өрнөх хөгжил сүлжээ болон хамтарч ажилладаг байна.
Б.Мягмарсүрэн  
Холбоотой мэдээ