“Талх Чихэр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өслөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
	Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 30 компанийн 504 839 ширхэг хувьцаа арилжсанаас 15 компанийн хувьцааны ханш өсчээ.
	
Ингэснээр 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал “Талх Чихэр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.09 хувиар өссөн бол "Монинжбар” ХК-ийн ханш хамгийн өндөр буюу 12.94 хувиар унажээ.
	
Мөн өдөр "MSE ALL" индекс 1138.8 нэгж болж 0.62 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 247 тэрбум 853 сая 906 048 төгрөг болсон байна.
Ингэснээр 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал “Талх Чихэр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.09 хувиар өссөн бол "Монинжбар” ХК-ийн ханш хамгийн өндөр буюу 12.94 хувиар унажээ.
Мөн өдөр "MSE ALL" индекс 1138.8 нэгж болж 0.62 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 247 тэрбум 853 сая 906 048 төгрөг болсон байна.
Б.Заяа
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    