Авлигачдыг цэвэрлэх ажиллагаа Хятадад үргэлжилсээр

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-11 15:45:47

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадад авлигатай тэмцэх өргөн далайцтай ажиллагаа үргэлжилсээр байна. 

Хятадын нийслэл Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч бөгөөд зохион байгуулах ажил хариуцсан салбарын дарга Лю Сивэнийг тус улсын Коммунист намын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хороо мөрдөн шалгаж эхэлснээ мэдэгджээ. Түүнийг “сахилга батыг ноцтой зөрчсөн хэрэгт” сэжиглэж байгаа бөгөөд авлигын хэрэгт буруутгаж магадгүй байна.

Мягмар гарагт мөн Шанхай хотын дэд дарга Ай Баозюнд намын доторх сахилга батын мөрдөн шалгалтыг эхлүүлжээ. Тэрбээр Шанхай хотын намын хорооны гишүүн юм.

Дээрх намын зүтгэлтнүүдийг албан тушаалаа алдсан томоохон авлигачид гэж Хятадын хэвлэлүүдэд бичиж байна.

Хятадын Коммунист намын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хорооноос мөрдөн шалгаж эхэлсний дараа намын өндөр албан тушаалтнуудыг албан тушаалаас нь огцруулж, шүүхэд өгдөг.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ