Архангайд зарим газраар 16 хүртэл см зузаан цас оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-09 17:27:10
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ сарын 6-ны шөнөөс эхлэн орсон цас 8-ны шөнө намдлаа. Энэ цас нийт нутгаар орсон бөгөөд Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Жаргалант, Хангай, Чулуут, Булган сумдын нутгаар 5.6-11 мм, бусад нутгаар 1-2.9 мм хэмжээтэй орсон байна.

Өнөөдөр өглөөний 8 цагийн байдлаар Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар 13-16 см, бусад нутгаар 8 хүртэл см зузаан цасан бүрхүүл тогтсон тухай мэдээллийг аймгийн УЦУОШГ-аас өглөө.  

Нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон нь ургац хураалтанд хэр нөлөөлсөн тухай ХХААГ-аас лавлахад “аймаг үр тариагаа хураагаад ерөнхийдөө дууссан. Ганц нэг суманд ногоон тэжээлээ гүйцэд хураагаагүй байсан. Гэхдээ энэ цас ногоон тэжээл хураахад нөлөөлөхгүй” гэлээ. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ