“Эко эргүүл” сонгон шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 12:54:47

Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын тамгын газар ногоон байгууламж руу мал амьтан орохоос сэргийлэх эко эргүүл сонгон шалгаруулна.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 33 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд мал орохоос сэргийлэх чиг үүрэг бүхий эргүүл морь эсвэл дугуйтай 25-50 насны эрэгтэй байна. Шаардлага хангасан иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар, төрийн албан хаагчийн анкет, багийн засаг даргын тодорхойлолтыг сумын захиргаанд хүлээж авч байна.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ