Цасан болон шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
	Төв /МОНЦАМЭ/. Өнөөдөр шөнө болон маргааш өдөр ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг аймгийн УЦУОШГ-аас анхааруулав.
	
Энэ сарын 07-ны өдрийн 08 цагаас 20 цаг хүртэл Төв аймгийн нутгаар үүлэрхэг, ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч, уулархаг нутгуудаар 0-5 хэм, бусад нутгаар 2-7 хэмийн дулаан байна.
	
Зуунмод хот орчмоор үүлэрхэг, хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч, 4-6 хэмийн дулаан байна.
	
Өнөөдөр өглөөний таван цагт Зуунмод хот орчмоор 0.8 градус дулаан, харьцангуй ч ийг 42 хувь, агаарын даралт 845.0 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг өснө гэж аймгийн УЦУОШГ-ын цаг агаарын синоптик инженер Д.Долгоржав хэлэв.
Энэ сарын 07-ны өдрийн 08 цагаас 20 цаг хүртэл Төв аймгийн нутгаар үүлэрхэг, ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч, уулархаг нутгуудаар 0-5 хэм, бусад нутгаар 2-7 хэмийн дулаан байна.
Зуунмод хот орчмоор үүлэрхэг, хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч, 4-6 хэмийн дулаан байна.
Өнөөдөр өглөөний таван цагт Зуунмод хот орчмоор 0.8 градус дулаан, харьцангуй ч ийг 42 хувь, агаарын даралт 845.0 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг өснө гэж аймгийн УЦУОШГ-ын цаг агаарын синоптик инженер Д.Долгоржав хэлэв.
	Т.Төмөр
                
                
                 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    