Обьектын түймрээс болж 210 сая төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-06 20:53:11
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2017 он гарсаар эхний есөн сарын байдлаар нийт 45 удаагийн обьектын түймэр гарчээ. Үүнээс үүдэн иргэд, байгууллага, аж ахуй нэгжид 210 сая төгрөгийн хохирол учирсан байна. Обьектын гал түймэр гарах шалтгаан нөхцөл нь ихэнхдээ цахилгаан ашиглалтын аюулгүй байдал хангагдаагүй цахилгааны утас ил задгай, шалбарч гэмтсэн байдгаас мөн санамсар болгоомжгүй гал түлсэн зэргээс шалтгаалсан байдаг юм байна.
                                                    
Аймгийн ОБГ-аас иргэдэд өрх гэрээр нь орж мөн аж ахуй нэгж, байгууллагуудаар явж хэрхэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, цахилгааны монтаж хийсэн байдлыг шалгаж зөвлөгөө өгч ажилласаар байгаа ажээ.
 
Харин он гарсаар ой хээрийн түймэр гараагүй байна.  

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ