“Номыг бүтээлчээр уншицгаая” уриатай арга хэмжээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-05 16:57:42
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Нийтийн номын сангаас “Номын баяр-2017” арга хэмжээг “Номыг бүтээлчээр уншицгаая” уриатайгаар зохион байгууллаа.

Энэ хүрээнд 1-3 дугаар ангийн сурагчдын дунд “Ном, номын сан бидний найз” сэдэвт номын сантай танилцах аялал зохион байгуулж, нийт 350 гаруй хүүхдийг хамруулж, үлгэрийн номуудаар чанга уншлага хийжээ. Мөн Хэрлэн сумын ЕБС-ийн 3-5 дугаар ангийн сурагчдын дунд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, СГЗ доктор, Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” номыг унших, сэтгэгдлээ найзуудтайгаа хуваалцах, гар зургийн уралдаанд оролцох боломжийг бүрдүүлсэн байна. 

Тус уралдааныг тэргүүлсэн Тэмүүжин ЦС-ийн 5в ангийн сурагч М.Зулжаргал, Хан Хэнтий ЦС-ийн 5а ангийн сурагч Б.Мөнхцэцэг, Тэмүүжин ЦС-ийн 4б ангийн сурагч Н.Бүрэнзаяа, Тэмүүжин ЦС-ийн 3а ангийн сурагч Ц.Тэнгис, 1 дүгээр сургуулийн 4ё ангийн сурагч С.Болортуяа нарыг аймгийн нийтийн номын сангаас дурсамж, гарын бэлгээр шагнасан аж.

Харин Гар зургийн уралдаанд 100 гаруй бүтээл ирснээс 
I байр: 1-р сургуулийн 5г ангийн сурагч Б.Буянзаяа "Цүнхтэй танилцсан нь"
II байр: 1-р сургуулийн 3б ангийн сурагч О.Чинбаяр "Чулуутай танилцсан нь”
III байр: 4-р сургуулийн 5а ангийн сурагч Г.Бүжинлхам "Анчинтай танилцсан нь" бүтээлүүд тус тус шалгарчээ. 

 "Номыг бүтээлчээр уншицгаая" сэдвийн дор явагдсан Дүрийн тоглолтын уралдаанд ЕБС-ийн ахлах, дунд ангийн болон МСҮТ-ийн 9 багийн сурагчид оролцов.
Дунд насны ангилалд:
I байр: Тэмүүжин цогцолбор сургууль
II байр: Хан Хэнтий цогцолбор сургууль
III байр: Хэрлэн 1 дүгээр сургууль
Ахлах ангийн ангилалд:
I байр: Эрдэм баян 4 дүгээр сургууль, зохиолч Тосико Кандзавагийн "Эмээ шар шувуу байхад" зохиол
II байр: МСҮТ, зохиолч Д.Батбаярын “Цахилж яваа гөрөөс” зохиол
III байр: Тэмүүжин цогцолбор сургууль,  Их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолоор дүрийн тоглолт хийж, бусдыгаа манлайлжээ. 

Сонирхуулахад, “Номын баярын өдөр”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигийг соёрхон баталснаар ёслон тэмдэглэдэг болсон уламжлалтай.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ