Сирид "Лалын улс" бүлэглэлийн 300 дайчин амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-10-04 14:01:19
ДАМАСК. /Шиньхуа/.  Сирид байлдааны ажиллагаанд оролцож буй ОХУ-ын агаарын цэргийн хүчин өнгөрсөн 2 өдөр Ефрат мөрний зүүн эрэгт агаараас цохилт өгч, "Лалын улс" бүлэглэлийн 300 гаруй зэвсэгт этгээдийг хөнөөсөн тухай Хятадын "Шиньхуа" агентлаг мэдээллээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн мэдээлснээр, уг дайралтын явцад "Лалын улс" бүлэглэлийн удирдлагын ажлын 3 байр, 9 гол байршил, 8 танк, пуужингийн 3 цэг, том калибрийн зэвсэг тээгч 17 машин, 4 зэвсгийн баазыг устгаж, 170 террорист шархдуулсан байна. Мөн түүнчлэн "Лалын улс" бүлэглэлийн хэд хэдэн захирагч амиа алджээ. Уг дайралтад Умард Кавказаас ирсэн 40 дайчинтай хамтран бэлтгэл хийж байсан сургалтын төвийн дайчид болон мэргэн буудагчдын баг өртөж устсан байна.
Х.Сарнай 




 

 

Холбоотой мэдээ