"Оюутолгой"-н орлого хоёрдугаар улирлаас 2.5 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-11-10 16:35:13

 “Оюутолгой” компани  энэ оны гуравдугаар улиралд 226 мянган тонн баяжмал борлуулж, 431.7 сая ам.долларын орлого олжээ. 

Энэ нь өмнөх хоёрдугаар улирлаас 2.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Энэ нь зэсийн үнэ буурсан хэдий ч борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр орлогын зөрүүг хэсэгчлэн нөхсөн хэмээн тус компаниас мэдэгдлээ.

Түүнчлэн Оюутолгой компани ил уурхайн өндөр агуулгатай хүдрийн биетийг олборлож эхэлсэнээр 2015 оны дөрөвдүгээр улирлын зэс, алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас нэмэгдэнэ гэж тооцоолж буй аж. Оюутолгойн далд уурхайн ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтын тооцоог шинэчлэх ажил ид өрнөж буй бөгөөд 2016 оны нэгдүгээр улиралд дуусгахаар төлөвлөж байна. Мөн онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн баяжмалын 80 хувийг борлуулах борлуулалтын гэрээг байгуулжээ. Туркойз хилл ресурс компани энэ онд Оюутолгойгоос 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци  алт үйлдвэрлэх төлөвлөгөө гаргасан.Тус компани 2016 оны эхээр далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зэхэж байна.

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ