Ургац алдсан талбайг малын тэжээлд зориулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:38:47

Дархан-Уул аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас эрхлэн энэ жилийн ургацын урьдчилсан баланс гаргах ажлыг сумдын Мал Эмнэлэг, Үржлийн тасагтай хамтран зохион байгуулж

явуулав.

Энэхүү балансаар 14.4 мянган га-д улаан буудай тариалснаас гантай хуурайшилтын улмаас 1210 га-гийн ургац малын тэжээлд шилжиж 2631.5 га-ийн ургац алдаж нийт 10349,1 га-аас 7552,9 тонн буюу га тутмаас 7,3 центнер ургац хураан авах төлөвтэй байна. Төмс 440,5 га талбайд тариалсанаас 141,94 га талбай ургац алдаж 298,62 га талбайгаас 2100,63 тонн, хүнсний ногоо 954,48 га тариалснаас 328,21 га-гийн ургац алдаж 626,27 га-аас 5618,09 тонн, тосны ургамал 4809 га-д тариалсанаас 1446 га-гийн ургац алдаж 3363 га-аас 672,6 тонн ургац хураан авах урьдчилсан тооцоо гарчээ.

Энэ жилийн намрын ургац хураалтад 38 комбайн, төмс хүнсний ногооны 26 хураагч техник ажиллахаар засварын ажил хийгдэж өнөөгийн байдлаар 33.1 хувийн гүйцэтгэлтэй байна гэж аймгийн ХХААГ-ын ерөнхий агрономич н.Нэмэхбаяр ярилаа.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд