Хөвсгөлийн жуулчны баазуудын 80 орчим хувь нь Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-27 14:52:22
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт анхны жуулчны бааз "Тойлогт" 1992 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх 25 жилийн хугацаанд 72 жуулчны бааз, 110 гэр буудал болон өргөжиж аймгийн төв Мөрөн хотод нэг ээлжиндээ 40-100 хүн хүлээн авах хүчин чадалтай 5 зочид буудал, 14 дэн буудал ажиллаж жилдээ 70,0 орчим гадаад дотоодын зочин гийчдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлж байна. Жуулчны баазуудын   80 орчим хувь нь ХөвсгөлийнТусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт буюу Ханх сум, Хатгал тосгон Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуу байршиж үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус  баазууд нь аялал жуулчлалын улиралд гадаадын 5000-8000, дотоодын 60-70 мянга  орчим жуулчид хүлээж авдаг бөгөөд хүчин чадлын хувьд аялал жуулчлалын компани нэг ээлжиндээ 100 -120, гэр буудлууд 15-30  хүртэлх жуулчин хүлээн авах хүчин чадалтай  гэнэ. Сүүлийн жилүүдэд баазууд жуулчдад зориулан усанонгоц, моторт завь, усны мотоциклоор аялуулах, цаатны отог, нутгийн айлд зочлуулж монгол үндэсний зан заншилтай танилцуулах, үндэсний онцлогтой урлагийн тоглолт үзүүлэхээс гадна спорт загасчлал, морин аялал, усан аялал, адал явдалт аяллуудыг зохион байгуулдаг болжээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ