У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчид өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-09-27 13:07:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулах бүрэн эрх эдэлдэг билээ.
 
 
 
 

Холбоотой мэдээ