2017 онд Азийн эдийн засгийн өсөлт 5.9 хувьтай байх төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Блүүмберг/. Азийн хөгжлийн банкны зүгээс Хятадын эдийн засаг төлөвлөж байснаас илүү хүчтэй өргөжин тэлж байгааг дурьдаад, Азийн эдийн засаг өсөлттэй байх болно гэсэн таамаглал дэвшүүлсэн байна.
Мягмар гарагт Азийн хөгжлийн банкнаас гаргасан 2017 оны хэтийн төлөвийн шинэчилсэн мэдээнд тус бүс нутгийн эдийн засаг энэ жил 5.9 хувиар өснө гэж мэдээлжээ.
Энэ нь тус банкнаас 4 дүгээр сард гаргасан өмнөх таамаглалаас даруй 0.2 хувиар их байгаа юм. Азийн хөгжлийн банкнаас аж үйлдвэржсэн эдийн засаг бүхий Япон, Австрали зэрэг улсыг оролцуулалгүйгээр Ази-Номхон далайн 45 улс орныг хамруулан энэхүү эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг гаргасан байна.
Хятадын засгийн газраас явуулж буй эдийн засгийн хөгжлийг хурдасгах арга хэмжээ нь зохих үр дүнд хүрсэн гэж албаны хүмүүс үзэж байна. Мөн Хятадын экспортын худалдаа идэвхжсэн аж. Эдгээр үзүүлэлт дээр үндэслэн, банкны шинжээчид Хятадын эдийн засаг энэ жил 6.7 хувь өсөлттэй байна гэж таамагласан байна.
АНУ, Япон зэрэг хөгжингүй эдийн засагтай орнуудад хэрэглээний зардал сайжирсан явдал эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэж Азийн хөгжлийн банкны ажилтнууд үзэж байгаа юм. АНУ-аас явуулж буй мөнгөний бодлого нь их хэмжээний ам.долларын зээлтэй хөгжиж буй орнуудын эдийн засагт нөлөө үзүүлж болзошгүй хэмээн Азийн хөгжлийн банкнаас анхааруулж, эдгээр улсад санхүүгийн нөхцөл байдлаа улам хүчирхэг болгохыг уриалсан байна.

Х.Сарнай