Сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-27 07:56:11
Хэнтий /МОНЦАМЭ/. Бурхнаас бидэнд өгсөн хамгийн том бэлэг бол амьдрал юм. Жаргал зовлон ээлжлэх хүний энэхэн орчлонд өвчин хэмээх хар тахалд өртөж, шаналж яваа нэгэндээ амьдрал бэлэглэж, тусын сэтгэлээр гар сунгах шиг буян энэ дэлхийд үгүй билээ. Хэнтий аймгийн уугуул Жинчингийн Бямбасүрэн нь 1996 оноос Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт үйлчлэгчээр ажиллах болж, улсдаа тасралтгүй  21 дэх жилдээ ажиллаж байгаад хүндээр өвдөж, ийнхүү нутгийн зон олноосоо сэтгэлийн дэм, итгэлийн хандив хүсэн манайд хандлаа.

Ж.Бямбасүрэнгийн хувьд 3-15 насны 4 хүүхэд, 80 хувийн групптэй нөхрийнхөө хамт амьдардаг. Гэсэн хэдий ч ажил амьдралаа бусдын зэрэгтэй авч явж, Алдарт эхийн II одон, ЭМЯ-ны Жуух бичиг, Эрүүл мэндийн Тэргүүний ажилтан, байгууллагын шагналуудаар шагнуулж байсан Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилчдын нэг юм. 

Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсэж ирдэг тул Ж.Бямбасүрэн 2005 оноос өвдөж, 2017 оны 8 сард тархины хоргүй хавдар, тархины судасны цүлхэнг судсан дотуур микрокойлоор битүүлэх мэс засал хийлгэх гэсэн онош тодорч, 2017 оны 10-р сард Улсын III эмнэлэгт яаралтай хагалгаанд орох шаардлагатай болжээ. Энэхүү хагалгаа нь өндөр өртөгтэй хагалгаанд тооцогддог бөгөөд хагалгааны зардлын 75 хувийг төр хариуцаж, хувь хүн 25 хувь буюу 35 сая төгрөгийг гаргах шаардлагатай юм.

Иймд нутгийн зон олон, аймаг орон нутгийн удирдлагууд, элэг нэгт Монголчууд та бүхнийгээ Ж.Бямбасүрэн бүсгүйд үр хүүхдээ өсгөн торниулж, хань ижилдээ өмөг түшиг болж амьдрах цаг хугацаа, амьдрал, аз жаргал  бэлэглэж, ариун цагаан сэтгэлийн хандив өргөн, тусламжийн гараа сунгах сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.

Харилцах утас:  9330-9292, 9556-9292
Хандивын данс:  ХААН БАНК-5954345784
                              ТӨРИЙН БАНК-250000270462
  Д.Одонтунгалаг
 
Холбоотой мэдээ