Мьянмарын анхны ардчилсан сонгуульд сөрөг хүчний нам ялжээ

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-11-10 12:04:48

МОСКВА. /TASS/. Мьянмар улсад ням гарагт болсон парламентын сонгуулийн эхний албан ёсны дүнг тус улсын Сонгуулийн хороо танилцуулжээ.

Мьянмар улсын томоохон хот болох Янгонд сөрөг хүчний “Ардчиллын төлөөх үндэсний холбоо” нам ялсан байна. Тус намын гишүүд Янгон хотын парламентын доод танхимын бүх 12 суудлыг  бүгдийг нь авлаа  гэж тус улсын Сонгуулийн хорооноос мэдээлсэн байна. 

Бусад хот болон бүс нутгийн сонгуулийн дүнг Мьянмарын Сонгуулийн хороо ойрын өдрүүдэд танилцуулна. Саналын хуудсыг албан ёсоор тоолоход хоёр хүртэл долоо хоног шаардагдах төлөвтэй байна. Мьянмарын хэвлэлүүдэд мэдээлснээр, сонгуулийн ирц 80 орчим хувьтай байжээ.

Мьянмар улс саяхан буюу 2010 онд парламентын засаглалтай болсон бөгөөд үүнээс өмнө 1962 оноос хойш тус улсыг цэргийн дэглэм удирдаж байсан билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ