П.Алтанцэцэгийн “Сүүтэй дөрөө”-г уншигчид нь мялаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-09-26 12:37:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОНТ-ийн Нийгэм соёлын албаны сэтгүүлч П.Алтанцэцэг “Сүүтэй дөрөө” номынхоо нээлтийг өнөөдөр хийлээ.

Түүний номын нээлтэд тус албаны редактор Ж.Эрдэнэцогт, ивээн тэтгэгчээр оролцсон Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, аймгийн аварга малчин О.Төрмөрбаатар гэргий Н.Нямсүрэнгийн хамт оролцсон юм. Харин зочдоор ах дүүс нь ажлын хамт олон саатжээ.

П.Алтанцэцэг өмнө нь “Борог өвсний шивнээ”, “Бүүвэй цагаан саран”, “Сэтгэл зүрхний бичлэг” зэрэг номыг бичээд байсан бол энэ удаагийнхаа МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулж бүтээсэн байна. Уг номын редактороор МҮОНР-ийн захирал, зохиолч, яруу найрагч Б.Баярсайхан, хэвлэлийн дизайнаар Д.Өлзийхутагт ажиллажээ.
Ж.Болор
Холбоотой мэдээ