Монголд эмчлэх боломжгүй 100 гаруй хүүхдийг БНХАУ-д үнэгүй эмчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-09-26 10:40:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, МУЗН, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ.
Тус хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад эмчлэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдийг БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын эмнэлэгт мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөжээ.
Төслийг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын эмч болон албаны төлөөлөл бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан
даваа гарагт манай улсад иржээ. Тэд энэ сарын 28-ныг хүртэл Улсын III төв эмнэлэг дээр тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нартай хамтран зүрхний хүнд, хавсарсан төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийж, мэс заслын эмчилгээ нэн шаардлагатай хүүхдүүдийг сонгон БНХАУ-ын өндөр төвшний эмнэлгүүдэд явуулж эмчлэхээр болжээ.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ