Спиртэнд суурилсан гар халдваргүйжүүлэх бодисыг бэлтгэн лабораторид ашиглав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-25 18:05:04
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторийн тасгийнхан “Эрүүл мэнд-Ээлтэй орчин” ажлын хүрээнд спиртэнд суурилсан гар халдваргүйжүүлэх бодисыг бэлтгэн лабораторид ашиглажээ.
Эрүүл мэндийн сайдын 2014 оны 187 дугаар тушаалаар батлагдсан "Гар угааж халдваргүйжүүлэх заавар"-ыг хэрэгжүүлэх үүднээс түүнийг үндэслэл болгон өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан спиртэнд суурилсан гар халдваргүйжүүлэх бодисыг бэлтгэсэн байна. Өөрөө хэлбэл, энэ оны хавраас эхлэн аймгийн зоонозын төвийн лабораторит хийгдэж байгаа шинжилгээнийн үеэр хэрэглэдэг болжээ.
Ийнхүү орон нутгийн эрүүл мэндийн салбарынхан нэрмэл ус, этонал-96 хувь, глицирол-98 хувь гидроген пероксид-3 хувь найруулан савлаж, спиртэнд суурилсан гар халдваргүйжүүлэх бодисыг лабораторийн үйл ажиллагаанд нэвтрүүлэн хэрэглэж байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ