Говь-Алтайн анагаах төгсөгчид ойдоо оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-09-25 15:35:31
Увс /МОНЦАМЭ/. Анагаах ухааны их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн түүхт 50 жилийн ойн баяр энэ сарын 20-23-нд Алтай хотод болсон байна. Энэ 50 жилийн хугацаанд Увс аймгаас 328 төгсөгч тус сургуулийг төгсөж аймгийнхаа хүн ардын эрүүл мэндийн төлөө ажиллаж байсан болон одоо ажиллаж байна.
Аймгийн ЭМГ, НЭ, Сум, өрхийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа үе үеийн төгсөгчдийг төлөөлж Төгсөгчдийн салбар холбооны тэргүүн Б.Содномоор ахлуулсан 28 хүний бүрэлдэхүүнтэй баг уг ойд оролцоод иржээ. Ойн арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд Увс аймгийн баг 3-р байр, Увс аймгийн сургууль Төгсөгчдийн салбар холбоо шилдэг төгсөгчдийн холбоогоор, тус сургуулийн төгсөгч өндөр настан Д.Жаргал, Б.Нордод нар сургуулийн Хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнуулж анхны төгсөгч Л.Дашдаваад тус сургуулийн зүгээс хүндэтгэл үзүүлсэн байна. Ойн арга хэмжээнд Увс аймгийн төгсөгчид таван сая төгрөгийн хандив өргөж батламж гардуулжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ