Медведев: Халдлага байх магадлалтай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-10 10:23:20

МОСКВА. /Sputnik/. Египетийн агаарын нислэгийн аюулгүй байдлын асуудлыг шийдэхэд хугацаа шаардах магадлалтай гэж Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев хэлжээ. Мөн Когалымавиа агаарын тээврийн компанийн “A321” зорчигч тээврийн онгоцны ослын шалтгаан нь террорист халдлага байх магадлалтай гэж тэрбээр хэлсэн байна.

“Осол гарахад хүргэсэн шалтгаануудын нэг нь мэдээж террорист халдлага байж болно. Гэхдээ худал хуурмаг мэдээлэлд автахгүй байх талаар Ерөнхий сайдын орлогч нартай уулзах үедээ би хэлсэн. Аюулгүй байдалтай холбоотой ийм асуудлыг хурдан шийдэж болохгүй. Тиймээс уг явц цаг авах магадлалтай байна. Жуулчдад энэ талаар мэдээлнэ” гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев "Российская газета" сонинд мэдээлсэн байна.  

Х.Аминаа


 

Холбоотой мэдээ