Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх хувийн туслах бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-21 16:09:21
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх хувийн туслах бэлтгэсэн байна. 
"Хөгжлийн ирээдүй-оюунлаг залуучууд" хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын оролцоог нэмэх зорилгоор "Хувийн туслахын үйлчилгээ"-г дэмжиж 3 хүнийг туслахаар бэлтгэлээ. Тэднийг сургалт, уулзалтад хамруулсан байна.
"Аймгаасаа гурван хүнийг Улаанбаатар хотын "Түгээмэл хөгжил" ТББ-ын сургалтанд хамруулсан. Бэлтгэсэн энэхүү гурван туслах маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн амьдралд оролцоход туслах ажлыг хийж эхлээд байгаа" гэж Өмнөговь аймгийн Нийгмийн бодлогын мэргэжилтэн Г.Өлзийбүрэн ярилаа. 
Хувийн туслахын тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан амьдрах, нийгмийн амьдралд оролцох бүрэн боломжийг нээж өгч байгаагаараа онцлог юм байна.
Д.Мишигсүрэн 
Холбоотой мэдээ