Эм зүйн мэргэжилтнүүд сургалтад хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-11-09 16:58:23

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эмийн хангамж, хүртээмж хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтаар эмийн хангамжийг сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний  анхаарах асуудлууд, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар болон эмийн чанарыг хангахад эм зүйч, эм найруулагч хэрхэн  ажиллах талаар мэдээллийг оролцогчдод өгөв. Мөн цаашид авах арга хэмжээний талаар мэргэжилтнүүд харилцан санал солилцсон юм.

Сургалтад төв эмнэлэг, тусгай мэргэлийн төвийн эмзүйчид, аймгийн эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлгийн эм зүйч, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны төлөөлөл нийт 40 мэргэжилтэн оролцов.

Ж.Болор

Холбоотой мэдээ