“Түншлэл Өвөрхангай -2017” үзэсгэлэн, худалдаанаас гурван азтан шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-21 11:55:58
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ХАҮТ-аас зохион байгуулдаг “Өвөрхангай Түншлэл-2017” намрын баяр, үзэсгэлэн худалдаа энэ жил 17 дахь жилдээ болно. 9 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Шунхлай худалдааны төвийг зорьсноор бүх төрлийн худалдаа, үйлчилгээг нэг дороос хямд үнээр авах боломж олдох юм. Өмнөх жилүүдээс олон зүйлээр давуу, онцлог  болохыг зохион байгуулагчид хэллээ.
Тодруулбал үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс гадна загварын шоу, үл хөдлөх хөрөнгийн болон авто машины үзэсгэлэн худалдаа нэмэгдэх бөгөөд худалдан авсан бараа бүрт нэг сугалаа олгон өдөр бүр нэг азтаныг шалгаруулах юм. Шалгарсан азтанууд Хас банкны “Ирээдүйн саятан” хүүхдийн хадгаламжийг 100 мянган төгрөгөөр нээх эрх, “Алдар Замилан” ХХК, “Дөрвөн Марал” худалдааны төвөөс Эрдэнэт хивс авах, Улаан-Үд, Итгэлт хамба руу аялах эрхийг тус тус хожих аж.
Мөн урлаг, соёлын үйл ажиллагаа явагдаж, нутгийн залуу дуучид ая дуугаа өргөн задгай талбайн шоу зохион байгуулах юм байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ