АНУ, БНХАУ хамтарсан сургуулилт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-09 12:46:47

БЭЭЖИН. /NHK/. АНУ-тай хамтран тэнгисийн цэргийн сургуулилт хийлээ гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Сургуулилт АНУ-ын Флорида муж улсын эрэгт болсон байна.

Далай тэнгис дэх гэнэтийн уулзалтыг зохицуулах дүрмийн хүрээнд /CUES/ хоёр орны тэнгисийн цэргийн албан хаагчид харилцаа холбооны дасгал сургуулилт зохион байгуулжээ. Уг дүрэм нь бүрэн эрх бүхий мөргөлдөөн үүсгэж болзошгүй түрэмгий ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилготой гэрээ юм.

Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-ын байгуулсан хиймэл арлуудын ойролцоо АНУ-ын сөнөөгч хөлөг онгоц эргүүл хийж байгаа хэдий ч талууд уг сургуулилтыг хийжээ. АНУ-ын уг үйлдлийг БНХАУ эрс эсэргүүцэж байгаа юм.

Хоёр улс батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх замаар Спратли арлуудтай холбоотой маргааныг газар авахаас урьдчилан сэргийлэх зорилготой байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ