Олон улсын элсний бартаат замын уралдаанд Өмнөговиос 10 тамирчин оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-19 11:14:24

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн удирдлагууд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. 
Аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд хоёр аймгийн “Автомашин, мотоциклийн холбоо”-г хамтын ажиллагаатай болгох боломжийг бүрдүүллээ. 
Эхний ээлжинд БНХАУ-ын Алшаа аймагт зохион байгуулах олон улсын элсний бартаат замын уралдаанд оролцохоор болсон байна. Уг уралдаанд Өмнөговь аймгаас 10 тамирчин оролцох ажээ. 
Энэхүү арга хэмжээг 2 сая жуулчин үзэж сонирхдог байна.

Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ