Дулааны станц энэ өвөл 24000 тн нүүрс зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг дахь Дулааны станц техник, машин механизмын урсгал засварыг бүрэн хийж дуусаад байна. Тус станц 2017-2018 оны халаалтын улиралд 24 мянган тонн нүүрс зарцуулах төлөвлөгөөтэй байна. Үүнээс 13 мянган тонн нүүрсийг Жилчиг булагийн уурхайгаас, 9400 тонныг Могойн голын уурхайгаас, 1600 тонныг нь Төмөртэйн нүүрсний уурхайгаас нийлүүлэх гэнэ.
Нүүрс нийлүүлэх болон тээвэрлэх тендер зарлагдсан өнөөдрийн байдлаар 580 тн нүүрс татан аваад байна. Хуучин зуухнуудад 250 сая төгрөгийн засвар шинэчлэлийн ажил хийж шинээр 170 м урт нүүрсний туузан дамжлага угсарч аваарын үед ажиллах дизель станц шинээр авч байрлуулан ажиллахад бэлэн болгож бэлтгэлийг бүрэн хангажээ.

Б.Гантуяа