ОБА “Галын аюулгүй байдлын тухай” хуулийг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 21:15:46

Шинээр батлагдсан “Галын аюулгүй байдлын тухай” хуулийг сурталчлан таниулах ажил Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд боллоо.

Тус талбайд 11-16 цагийн хооронд болсон өдөрлөгөөр 5 бүлэг 24 зүйлтэй шинэ хуулийг иргэд, олон нийтэд сурталчилж, гал түймэртэй тэмцэх чиг үүрэг бүхий автомашин, техник тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүлж, Онцгой байдлын алба болон түүний салбар нэгжийн үйл ажиллагааг суртачиллаа. Мөн иргэн, аж ахуйн нэгжид галын аюулгүй байдлыг хангах талаар заавар, зөвлөгөө өгөв. Шинээр баталсан хууль галын аюултай байдал үүсгэсэн этгээдэд ногдуулах арга хэмжээг улам бүр чангатгасныг өдөрлөгийн үеэр онцлоод иргэд сонор сэрэмжээ өндөржүүлж, өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулахаас  сэргийлж, бүх талын арга хэмжээ авч байхыг санууллаа.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ