Рауль Кастро 2018 онд огцорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-07 12:09:19

МЕХИКО. /Prensa Latina/. Кубын Төрийн зөвлөлийн тэргүүн Рауль Кастро 2018 оны хоёрдугаар сарын 24-нд огцрохоор шийдсэнээ баасан гарагт мэдэгдлээ.

Өдгөө 84 настай Кастро 2008 онд Кубын төрийн тэргүүн болсон бөгөөд үүнээс өмнө тэрбээр ах Фидель Кастрог огцорсны дараа тус улсын Төрийн зөвлөлийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчийн албыг хоёр жил хашсан байна. Кубын Төрийн зөвлөлийн тэргүүнээр 2013 онд улиран сонгогдсоныхоо дараа тэрбээр 2018 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгджээ.

“Ба дахин сонгогдохгүй, учир нь Кубын ард түмэн надаас залхаж эхэлнэ. 2018 оны хоёрдугаар сарын 28-нд би бүрэн эрхээ дуусгаж, огцроно” гэж Кастро Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетотой үдийн зоог барихдаа хэлжээ.

Тэрбээр Мексикт албан ёсны айлчлал хийж байгаа аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ