Энэ жилийн улаанбуудайны чанар сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-07 16:05:06
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн тариаланчид ургацаа хурааж дээжийг нь тушааж эхэллээ. Энэ намар аймгийн хэмжээгээр 32,6 мянган тонн ургац хураахаар урьдчилсан байдлаар тооцсон.“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д шинэ ургацын дээж буугаад байна.
"Энэ жилийн будааны чанар сайн байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад цавуулаг өндөр, чийг хэвийн байгаа. Улаанбуудай чанартай ургажээ гэж үзэж болохоор байна. Манай байгууллага тариалан эрхлэгчдийг дэмжин зээл олгож, хураасан ургацаар нь нөхөн төлүүлэх ажил эрхэлдэг. Энэ намрын ургац хураалтын урьдчилсан байдлаар тогтоосн балансыг харгалзан тариаланчдад үр тариа хураах шатахууны зээл олгосон. Нийтдээ 331 тонн дизелийн түлшний зээл олгож тариа хураалтыг саадгүй явуулах нөхцлийг бүрдүүллээ" гэж Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Булган аймаг дахь салбарын эрхлэгч Ц.Энхбат ярьлаа.
“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Булган аймаг дахь салбар 16,0 орчим мянган тонн үр тариа энэ жил хүлээн авахаар төлөвлөжээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ