Нээлттэй дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-06 15:58:25

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоох тухай” А/859 дүгээр захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгасан дор дурдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааны зарчмаар явуулна.

Үүнд:

-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5.25 га
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 3.91 га
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 1.6 га
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 3.0 га
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины сууцны хотхон зориулалтаар 3.6 га
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины сууцны хотхон зориулалтаар 2.23 га
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд конторын барилгын зориулалтаар 1.14 га
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд орон сууцны зориулалтаар 0.7 га
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд орон сууцны зориулалтаар 0.7 га
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын замын зүүн урд талд орон сууцны зориулалтаар  1.4 га

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2015 онд багтаан зохих журмын дагуу зохион байгуулахыг Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлсон баримт бичиг, барилгын эх загвар зураг батлахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт, инженерийн шийдлийн техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгохыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д, Ус сувгийн удирдах газарт, “Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-т, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д, “Мэдээлэл холбоо сүлжээ”  ТӨХК-д тус тус даалгав.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ