Завханы хөгжимт жүжгийн театрын тайзнаа УДЭТ-ын жүжгүүд тавигдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт “Улсын Драмын Эрдмийн Театрын өдрүүд” намрын аялан тоглолт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр тоглолтоо хийх гэж байна.
Монгол Улсын төрөөс баримталж буй соёл, урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүх нийтийн соёл урлагийн хүртээмжийг нэмэгдүүлэх заалтын дагуу УДЭТеатрын хамт олон орон нутгийн иргэдэд мэргэжлийн урлаг, уран бүтээлээр үйлчлэх, төвийн болон орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2002 оноос хойш “Улсын Драмын Эрдмийн Театрын Өдрүүд” аялан тоглолтыг аймгуудын Засаг даргын тамгын газар, театр чуулгуудтай хамтран амжилттай зохион байгуулж иржээ.

Ийнхүү мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох УДЭТ-ын хамт олон энэ жилийн намрын аялан тоглолтоо Архангай, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Улиастай хот, Хөвсгөл аймгуудад хийх гэж байна. Тус театрын аялан тоглолт Улиастайд энэ сарын 14, 15, 16-ны өдрүүдэд аймгийн Л.Ванганы нэрэмжит хөгжимт жүжгийн театрт болох ажээ. Аялан тоглолтын бүрэлдэхүүнд УДЭТ-ын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь, СТА Б.Нармандах, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Ц.Цэрэнболд, Э.Тодгэрэл, М.Тогтохжаргал нарын жүжигчид, арын албаны нийт 40 орчим хүний бүрэлдэхүүн ажиллах юм. Аялан тоглолтоор Н.Ганхуягийн “Бүүвэй” уянгын дармын жүжиг, В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” орчин үеийн жүжиг, К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжгүүдийг хөнгөлөлттэй үнээр орон нутгийн үзэгчиддээ үзүүлэх юм байна. Мөн үеэр уран бүтээлчид үзэгчдийн уулзалтыг зохион байгуулах бөгөөд “Нээлтийн шоу”-ны арга хэмжээний үеэр орон нутгийн иргэд, хүүхэд залуучууд уран бүтээлчидтэй дурсгалын зураг даруулж, гарын үсэг авч цагийг хамт дуулж, бүжиглэн өнгөрүүлэх боломжтой ажээ.
Б.Мягмарсүрэн