“Эгч дүүс парк” байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-09-06 15:26:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Отгонтэнгэрийн дархан цаазат газар, АНУ-ын Денали үндэсний парк хамтран “Эгч дүүс парк” байгуулах болсон талаар БОАЖЯ-наас мэдээлэв.

Тус паркыг байгуулах гэрээнд Деналийн үндэсний паркийн Байгалийн нөөц газрын орлогч дарга Денис Сванке, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр нар гарын үсэг зуржээ.

Монгол орны нутаг дэвсгэрийн 18 хувь нь тусгай хамгаалалтад байдаг бөгөөд Засгийн газар 30 хүртэлх хувийг улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байгаа юм. Үүний тулд тусгай хамгаалалттай газрын захиргаадыг чадавхжуулах чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллана хэмээн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гэрээ байгуулах үеэр онцолсон байна.

Мөн үеэр “YAMAHA” маркийн бартаат замын 10 мотоциклыг Отгонтэнгэрийн дархан цаазат газрын байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгчээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ