У.Болт япон хүүхдүүдийн уралдааныг үзэж сонирхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-09-06 13:52:59
КИОТО. /NHK/. Японы эртний нийслэл Киото хотноо мягмар гарагт хүүхдүүдийн дунд зохион байгуулсан гүйлтийн уралдааныг “дэлхийн хамгийн хурдан хүн” гэгддэг Ямайкийн ойрын зайн гүйгч Усэйн Болт үзэж сонирхжээ.

9.58 секундийн амжилтаар эрэгтэйчүүдийн 100 м-ийн гүйлтийн дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг тэрбээр өнгөрсөн сард Лондон хотноо болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий дараа зодог тайлсан билээ.

У.Болт уралдаанд оролцсон хүүхдүүдэд зөвлөгөө өгч, гарын үсгээ зурж өгсөн байна.

Үүний дараа тэрбээр Киото хотын гайхамшигт сүм хийдүүдийг үзэж сонирхжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ